Есөн настай дагавар охиноо хүчинджээ

Өнгөрсөн аравдугаар сарын 30-ны өдөр хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд насанд хүрээгүй хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хэрэг гарлаа. Тодруулбал, 30 настай Б гэгч нь нэг гэрт амьдардаг, дагавар охин болох есөн настай О-г хүчиндсэн байна.

Уг хэргийн дуудлага мэдээлэл өнөөдөр /2020.11.03/ цагдаагийн байгууллагад иржээ. Өөрөөр хэлбэл, хэрэг үйлдэгч этгээд охиныг хүчиндсэн хэргээ нуун дарах оролдлого хийсэн байж болзошгүй байна. Хэргийг харъяа цагдаагийн байгууллага шалгаж байна.

Санал болгох мэдээ

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод аймагт ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний …