Ихрүүдийн хоёр нь хүү, нэг нь охин

ЭХЭМҮТ-д арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын Харчулуут багийн иргэн Хаянхярваагийн Отгонтуяа гурван ихэр хүүхэд төрүүлжээ. Ихрүүдийн хоёр нь хүү, нэг нь охин бөгөөд эх, хүүхдүүдийн бие сайн байна. Ихрүүдийн хоёр нь 1800 гр, нэг нь 1850 гр төрсөн байна. 

Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар гурван ихэр хүүхдэд улсаас нэг удаа хүүхэд тус бүрд гурван сая төгрөгийн тэтгэмж олгоно. Энэ тэтгэмжийг хүүхдийнхээ гурван нас хүртэл хүссэн үедээ хүсэлт гарган авах боломжтой. 

Мөн хүүхдийн мөнгө авахаас гадна ээж нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй бол хүүхдээ гурван нас хүртэл “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдаж сар тутам хүүхэд асарсны 50 мянган төгрөгийн тэтгэмж авах эрхзүйн зохицуулалттай. 

Монгол Улсад жилд хэчнээн ихэр төрсөн тухай тоон мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос тодруулахад, 2018 онд хоёр ихэр 1760, гурван ихэр 41, 2019 онд хоёр ихэр 1969, гурван ихэр мөн 41 төрсөн гэж бүртгэгджээ. 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …