ЭМЯ-наас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Арваннэгдүгээр сарын 2-3-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн явуулын авто лабораторид, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 613 хүний шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Тодруулбал,
-10 дугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн.
-11 дүгээр сарын 2-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн тир ачааны жолоочоос илэрсэн.
Сүүлийн үед ачааны машины жолооч нараас коронавирусийн халдвар илрэх нь ихсэж байгаа нь бидний анхаарлыг татаж байгаа. ХӨСҮТ-д ачаа тээврийн 16 жолооч эмчлэгдэж байгаагаас 12 нь гадаад иргэн байна.
Тандалтын зорилгоор УНТЭ, ХУД, БЗД, СХД, СБД, ЧД-ийн нэгдсэн эмнэлэг болон Дорнод, Дундговь аймгийн эрүүл мэндийн төвөөс санамсаргүй байдлаар сонгон нийт 31 сорьцод шинжилгээ хийхэд мөн коронавирусийн халдвар илрээгүй.
Монгол Улсад батлагдсан тохиолдол 352 боллоо. Халдварын улмаас ХӨСҮТ-д 38 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг нь үнэлбэл 30 нь хөнгөн, 8 нь хүндэвтэр байна” гэж мэдэгдлээ.
Г.Нараа