Д.Нямхүү: ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай 16 жолооч эмчлүүлж байгаагийн 12 нь гадаадын иргэн

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, 11-р сарын 2-3-нд 613 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, 10-р сарын 20-нд Энэтхэг-УБ-ын онгоцоор ирсэн 21 настай хоёр эрэгтэйн давтан шинжилгээгээр, мөн 10-р сарын 20-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч, ОХУ-ын иргэн 33 настай эрэгтэйгээс коронавирус илэрлээ.

Сүүлийн өдрүүдэд олон улсын ачаа тээврийн жолооч нараас халдвар олноор илэрч байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай 16 жолооч иргэн эмчлүүлж байгаагийн 12 нь гадаадын иргэн байна.

Монголд коронавирусийн халдварын 352 тохиолдол батлагдлаа. ХӨСҮТ-д 38 хүн эмчлүүлж байгаагаас найман хүн хүндэвтэр байна. 

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргаж, хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монгол соёл, иргэншлийн аюулгүй байдал, хүн амын удмын санг хамгаалах, …