“Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статусын тухай” тогтоолыг баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Нэгдүгээр хорооны 11 дүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статусын тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Манай улс уг тогтоолыг 1998 оноос эхлэн 2 жил тутам НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар хэлэлцүүлэн нийтийн зөвшилцлөөр батлуулж ирсэн бөгөөд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, цөмийн зэвсэг хураах, үл дэлгэрүүлэхийн төлөөх дэлхий нийтийн хүчин чармайлтад оруулж буй манай улсын хувь нэмэр юм.

“Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статусын тухай” тогтоолыг дэмжиж, нийт 29 улс хамтран зохиогчоор оролцсон байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …