73 настай иргэн 13 давхраас үсэрч, нас барсан хэрэг гарчээ

Өчигдөр /2020.11.03/ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн III хороо, МУИС-ийн хичээлийн хоёрдугаар дугаар байрны хойд талд байрлалтай 48 дугаар байрны 13 давхраас 73 настай эрэгтэй унаж амиа алджээ.

Тодруулбал, 12:37 цагт тус байрны өргөтгөлийн дөрөвдүгээр давхарт хүн унаж нас барсан дуудлагыг Онцгой байдлын албанд ирүүлсэн байна. Улмаар Онцгой байдлын алба ажилчид 4.5 км замыг туулан 12:54 цагт очиход иргэн Ю 13 давхраас үсэрч, дөрвөн давхарт унаж нас барсан байдалтай олджээ. Албан хаагчид 35 минут ажиллаж цогцсыг буулган тус дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …