Баян-Өлгий аймгийн сурагчид даваа гараг бүр Төрийн дууллаа дуулдаг болов

“Төрийн дууллаа хүндэтгэн дуулж, төрт ёсоо дээдэлье” аяны хүрээнд Баян-Өлгий аймгийн 44 ерөнхий боловсролын сургууль, 50 цэцэрлэг, нийт 94 сургалтын байгууллагад заах аргын нэгдэл, секцээрээ төлөвлөлт гарган амжилттай хэрэгжүүлж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болох “Төрийн дуулал”-ын мөн чанар, агуулгыг ойлгуулах, тогтоолгох, дууллыг зөв зохистой, хүндэтгэлтэйгээр эгшиглүүлэх ёс журмыг төлөвшүүлэх зорилгоор долоо хоног бүрийн Даваа гарагт хичээл эхлэхийн өмнө Төрийн дууллаа дуулж, хэвшил болгожээ.

Сургуулийн анги танхимуудад Монгол улсын төрийн дуулал, төрийн бэлгэ тэмдгийг залах, хүндэтгэлийн болон цэрэг эх орны булан байгуулж, түүгээрээ дамжуулан сурагчдад эх оронч хүмүүжил олгох, төрийн бэлгэ тэмдгийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг хийжээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …