Төсөвт оруулах иргэдийн саналыг ням гарагт уншуулж дуусна

Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай А/984 тоот захирамжийн дагуу нийслэлийн 152 хороогоор дамжуулан 318,000 өрх бүрт  нийслэлийн төсөв, бүтээн байгуулалтын ажилд санал авах хуудас тарааж санал авсан.  Иргэдийн өгсөн саналын хуудсыг хорооны ажилчид цуглуулан нийслэлийн ЗДТГ-т байрлах төв штабд хүргүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 141 хороо материалаа ирүүлжээ. Харин Баянзүрх дүүргийн 10, 22, 23-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 13, 16, 19, 21, 23-р хороо саналын хуудсаа ирүүлээгүй байна. Хороодоос ирсэн саналын хуудас уншуулах ажил  нийслэлийн ЗДТГ-т болж байгаа бөгөөд хэлэлцүүлэг зохион байгуулах дэд хэсэг 11 сарын 10-ны өдрийг дуустал ажиллаж, саналын хуудсыг уншуулна. Өнөөдрийн байдлаар автомат машинаар уншуулаад байгаа саналын хуудсанд иргэдээс Нийгмийн чиглэлээр хүүхдийн тоглоомын талбай, Дэд бүтцийн чиглэлээр цэвэр, бохир усны шугамын шинэчлэлт, Нийтийн үйлчилгээний чиглэлээр утасгүй интернэт зэрэг төсөл хамгийн их санал авсан байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …