М.Алтанцэцэг: Амьдралын 2 дахь шуурганаар эрчүүд нууц амрагтай болж дэггүйтдэг

АМЬДРАЛЫН ТУРШИД ХОЁР “ШУУРГА” ДАЙРДАГ

“Эх сурвалж” агентлаг “Хувь хүний хөгжлийн институт”-ын захирал, сэтгэл судлаач М.Алтанцэцэг

АМЬДРАЛЫН ТУРШИД ХОЁР “ШУУРГА” ДАЙРДАГ

Шуургыг амжилттай даван туулсны дараа намдуухан болж ирдэг. Эхнэрүүд гэр орон, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд илүү анхаардаг.

Нөхрүүд карьер ахиж, цалин мөнгө нэмэгдэхийн хэрээр хамтын хөрөнгөтэй болж эхэлнэ. Энэ байдал 10-15 жил үргэлжлэхэд амьдралын хоёр дахь хямралын үе эхэлдэг.

Үүнийг настай холбож тайлбарладаг. Хосууд маань 40-50 нас хүрч, хүүхдүүд том болж үүрнээсээ нисэж, амьдрал тэгширдэг.

Өөрөөр хэлбэл санаа зовох зүйл багасдаг учраас эрчүүд нууц амрагийн асуудалд өртөж “дэггүйтэх” нь бий. АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар хоёр дахь хямралын үед хайрын гурвалжин үүсэх нь ихэсдэг.

Энэ үед эмэгтэйчүүдийн 70 хувь нь салах санаачлагыг гаргадаг. Маш их гомддог. Гэтэл эрчүүд хөгшрөлтөөс айсандаа зарим нэг зүйлийг амжуулах гэж яардаг.

Тэрнээс эрчүүд муу муухайдаа, эсхүл секст дуртайдаа биш л дээ. Байгалийн өгөгдөл нь л тэр. Олны дунд ийм нэг яриа байдаг даа.

Эрэгтэй хүн араас гүйсээр авч суусан эхнэртээ бүхнээ зориулдаг. Харин эсрэгээрээ эмэгтэй нь санаачлагыг гартаа аваад нэг гэрт орсон бол эр нь сэтгэл хангалуун биш үлддэг гэж.

Өнөө байгалийн “ангууч” зангаас үүдэлтэй байх магадлалтай. Уг нь эрчүүдийн 75 хувь нь гэр бүлээсээ салахгүйгээр асуудлыг зохицуулахыг хүсдэг байх нь.

Ийм үед ухаалгаар зөв шийдвэр гаргаж, ойлгох сэтгэхүйгээр хандвал олон жилийн хамтын амьдралаа авч үлдэх боломжтой.

Харин энэ шуургыг даваад гарсан тохиолдолд хоёр дахь БАЛ САР-ын амьдрал эхэлж, ургацаа хураана. Амьдралын хамгийн гайхалтай үе эхэлж байгаа нь тэр юм.

Санал болгох мэдээ

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг E-Mongolia системээр хүлээн авна

2024-2025 оны хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Энэ хичээлийн жилд улсын …