Дарханы замын хөдөлгөөнийг нээнэ

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын хөдлөгөөний арваннэгдүгээр сарын 6-нд буюу маргааш нээхээр болжээ.

Гэхдээ хоёр, дөрөвдүгээр хэсгийн замын ажил огт эхлээгүй. Харин нэг, гурав, тавдугаар хэсгийн замын ажил дууссан байгаа. Тиймээс энэ өвөлдөө Дархан чиглэлийн замыг нээхээр болсон юм. Харин ирэх хавар замыг дахин хааж хоёр, дөрөвдүгээр хэсгийн нийт 90 км замын ажлыг эхлүүлэх юм. Учир нь тус хоёр хэсгийн замыг барихаар тендерт шалгарсан “Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг групп” татгалзах хүсэлтээ өгсөн. Тиймээс гэрээг цуцлах ажиллагаа явж байгаа бөгөөд дахин сонгон шалгаруулалт зарлах юм. Ингэхдээ хоёр хэсгийн замыг дөрөв хувааж, дөрвөн компани оруулах хүсэлтэй байгаагаа салбарын сайд нь хэлсэн. 

Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар: Хоёр, дөрөвдүгээр багц болох Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5км, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км замын ажлыг Хятадын “Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг” хийх байсан. Гэвч тус компанийн байрладаг БНХАУ-ын Шинжиан мужид гарсан Ковид-19 халдвартай холбоотой тогтоосон хөл хорионы улмаас гэрээ цуцлах хүсэлтээ наймдугаар сарын 16-нд манай талд ирүүлсэн. Одоогоор гэрээ цуцлах үйл ажиллагаа явж байна. Үүнээс болж 90 гаруй км замын ажил зогссон. Тиймээс дээрх хоёр багцын гүйцэтгэгчийг АХБ-ны Худалдан авах ажиллагааны журмын дагуу дахин сонгон шалгаруулна. Төлөвлөгөөгөөр бол энэ ондоо багтаан сонгон шалгаруулж ирэх оны гуравдугаар сард замын ажлыг эхлүүлж, арваннэгдүгээр сард дуусгана гэж тооцож байна. 

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замыг дөрвөн эгнээ бүхий авто зам болгон өргөтгөж шинэчлэх шийдвэр Засгийн газар гаргасан. Төлөвлөгөө ёсоор зам засварын ажил 2019 оны арваннэгдүгээр сард дуусах байв.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …