Халдвартай хүмүүстэй ажилласан багийн 1 сувилагчийн хяналтын шинжилгээнээс 12 дахь хоногтоо коронавирус илэрлээ

Сүүлийн 2 хоногт 1068 хүний сорьцод хийсэн шинжилгээнээс ковид19-ийн +4 /нийт 356/ тохиолдол батлагдлаа. Халдвартай хүмүүстэй ажилласан багийн 1 сувилагчийн хяналтын шинжилгээнээс 12 дахь хоногтоо коронавирусний халдвар илэрсэн бол Беларусь улсын 2 жолооч, Дели-УБ чиглэлийн нислэгээр ирсэн нэг иргэнээс тус тус ковид 19 илрээд байна.

Коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд эмч, сувилагч нар шинжилгээ хийхээр 14 хоног багаар ажилладаг. Ажилласан хүмүүс гараад 14 хоног ажиглалтын байранд тусгаарлагдан хянагддаг бол коронавирус 12 дахь хоногтоо илэрсэн  тухайн сувилагчийн ажиллаж байх хугацааны 14 хоногийн хяналтын шинжилгээнээс нь коронавирус илэрсэн байна. Эрүүл мэндийн яамны зүгээс тухайн ажлын баг хамт олныг хяналтдаа авч, ажиглалтыг үргэлжлүүлж байгааг ХӨСҮТ-ийн еранхий захирал Д.Нямхүү мэдээллээ. 

Коронавирусийн халдварын эрсдэл маш өндөр хэвээр байгаа тул иргэд хариуцлагатай байхыг мөн анхаарууллаа.  Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 356 боллоо. Үүнээс 314 нь эдгэрчээ. Эдгэрсэн хүмүүсээс тандалт ажиглалт нь дууссан 310 хүн байгаа бол гэрийн ажиглалтад 3 хүн, сувиллын ажиглалтад 1 хүн байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 41 хүн эмчлэгдэж байна. Өвтөнүүдээс 4 хүний биеийн байдал хүндэвтэр, 37 хүний биеийн байдал хөнгөн байна. 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …