Улсын онцгой комисс өнөөдөр 10:00 цагт шуурхай хуралдлаа. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Улсын онцгой комиссын гишүүд дөнгөж сая танилцууллаа.
Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я. Амаржаргал ХӨСҮТ-ийн нэг сувилагчаас ковид-19 халдвар илэрсэн асуудалд хариулт өглөө.
Тэрбээр “ХӨСҮТ-ийн сувилагчийн хувьд өнгөрсөн наймдугаар сард БНСУ-д ирээд тусгаарлалтад байж байгаад ажилдаа ороод нэг сар болж байгаа гэсэн мэдээлэл байгаа.
Үнэхээр эмнэлгийн дотоод халдварын замаар халдвар авсан уу эсвэл урьд нь тусгаарлалтаас гараад үргэлжилсэн халдвар явж байна уу гэдгийг шалгаж байна. Шинжилгээ судалгааны ажил үргэлжилж байна. ХӨСҮТ-д ирсэн өдрүүдийн бүх камерын бичлэгийг шалгаж байна” гэж мэдэгдлээ.