Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Эрүүл мэндийн сайд M.Мөнхсайхан,  ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах, ЭМЯ-ны газрын дарга Н.Гэрэлт-Од, газрын дарга Д.Нарантуяа болон бусад албаныхан Сэлэнгэ аймагт ажиллаж байна. 

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан 155 тохиолдол илэрсэн бөгөөд үүний 118 тохиолдол нь эх орондоо ирж байгаа иргэд, 37 тохиолдол нь ачаа тээврийн жолооч байна. Эдгээр нь Монгол Улсад зөөвөрлөгчдөө орж ирж батлагдсан тохиолдлын 43,6 хувийг эзэлж байна.  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор Монгол Улсад нэвтэрч байгаа ачаа тээврийн жолооч нарын шинжилгээгээр сүүлийн 15 хоногт 14, зургаа хоногт зургаан тохиолдол батлагдаад байна. 

Тиймээс Алтанбулагийн чөлөөт бүсийг түр хугацаагаар хаагаад буй.   Өнөөдөр Сэлэнгэ аймагт Улсын Онцгой комиссын зарим гишүүд холбогдох албаныхантай 10 цагт хуралдаж Алтанбулагийн боомтыг хаах эсэхийг  хэлэлцэнэ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …