Сүлжээний залилан хийсэн найман иргэнд 10 жилийн ял оноолоо

Баянгол дүүргийн прокурорын газраас сүлжээний залилан үйлдсэн найман хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна.Эдгээр иргэн нь 2017-2018 онд тус дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Stamford trading Technologies” нэртэй компанид хөрөнгө оруулбал долоо хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг нь өсгөж өгнө гэж нийт 72 иргэнийг цахим хэрэгсэл ашиглан хуурч мэхлэн 1.219.015.175 төгрөгийг залилж авсан гэмт хэрэг үйлджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анх шатны шүүх хэргийг хүлээн авч хэлэлцээд нэр бүхий найман шүүгдэгчийг олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, уг гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэрээ болгосон гэм буруутайд тооцож 3-10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Иймд прокуророос иргэдийг олон шатлалт бүхий маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдэгддэг дээрх төрлийн сүлжээний бизнест элсэн орохгүй байхыг анхааруулж байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …