“Монгол бахархал-2020” үзэсгэлэнд Хүннүгийн үеийн булшнаас олдсон нум тавигдана

“Монгол бахархал”-ын өдрийг тохиолдуулан энэ сарын 16-нд Сүхбаатарын талбайд “Монгол бахархал-2020” шилмэл урчуудын нэгдсэн үзэсгэлэн, үзэсгэлэн худалдаа анх удаа болох гэж байна.

Уг арга хэмжээнд урлаачид олон арван сонирхолтой, ур хийц, донж нь таарсан бүтээлээ ирүүлэхийн дотор Хүннүгийн үеийн булшнаас олдсон нум байх нь ээ.

Тус бүтээл нь одоогоор Монголд байгаа нумнуудаас хамгийн том хэмжээтэйд бүртгэгдсэн аж.

Үүнийг Монгол Улсын хүндэт мэргэн Т.Батмөнх эзэмшдэг агаад “Эрийн гурван наадам” компанид хадгалагдаж буй гэнэ.

Санал болгох мэдээ

Хөвсгөл аймаг Органик шошготой бүтээгдэхүүнээр тэргүүлж байна

Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчдийн “Хөвсгөл Органик” нэгдсэн зөвлөгөөн энэ сарын 23, 24-нд болж, 350 гаруй …