ЭМЯ: Зургаан хүнээс Covid-19 илэрч, батлагдсан тохиолдол 374 боллоо

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр  нэмж зургаан хүнээс  Covid-19 илэрсэн талаар мэдээллээ. Ингэснээр Монгол Улсад Covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 374 болжээ. Үүнээс 317 нь эдгэрсэн бол 54 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д эмчлүүлж буй.

ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 44 хүний биеийн байдал хөнгөн, есөн  хүний биеийн байдал хүндэвтэр, нэг хүний биеийн байдал хүнд байгаа аж.  

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …