Ж.Амгалан: Шууд хавьтлын 24 иргэнийг тогтоож тусгаарласан

Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар  албаныхан мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг сахиулах, хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Ж.Амгалан  мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг сахиулах, хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Ж.Амгалан “Өнөөдөр манай улсад дотооддоо халдвар илэрсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын хэмжээнд тандалт судалгаа хийхээр гурав хоногийн хугацаатай хязгаарлалт тогтоох арга хэмжээг авч зохион байгуулж байна. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу шөнийн 02 цагаас эхлэн Улаанбаатар хотоос гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон. Харин Улаанбаатар хот руу орох хөдөлгөөн нээлттэй байгаа. Гарах хөдөлгөөний зогсоосонтой холбогдуулан орон нутаг руу хүнсний зүйл тээвэрлэх, шатахуун тээвэр, эмнэлэг үйлчилгээний ажлаар явах, оршуулга буяны ажлаар гарах зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай тээврийг тодорхой тандалт, хязгаартайгаар нэвтрүүлж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын албан болон баталгаат  бус бүх замууд дээр цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид хамтран ажиллаж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан өгсөн зөвлөмж аргачлалаар маршрутыг тогтоосон байгаа. Цахим орчинд тархаад байгаа маршрут бол ерөнхий маршрут байсан. Бид үүнийг хэн, хаанаас, яаж цахим орчинд тавьсан бэ гэдгийг судална. Тэгэхдээ маршрутын мэдээллийг ард иргэддээ танилцуулах нь буруу биш. Явсан маршрутын дагуу бид  өнгөрсөн 00.00 цагаас хойш ажиллаж шууд хавьтлын 24 иргэнийг тогтоож тусгаарласан байгаа. Шууд хавьтал, ойрын хавьтал, дам хавьтал гэж байгаа тэгэхээр хавьтлууд нэлээд олон тооны иргэд байхаар байгаа үүнийг бид нуухгүй” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …