УОК: Жолооч эхнэр хоёр хүүхэдтэй, хашаанд нь аав ээж нь цуг амьдардаг


Шадар сайд Я.Содбаатар “Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан тохиолдол хоёр бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод гурав хоног хөл хорио тогтосоон. Бид өнгөрсөн арван сарын хугацаанд халдварыг дотооддоо алдаагүй. Харин өнгөрсөн хугацаанд бэлэн байдлаа хангаж ажиллалаа. Ард түмэндээ уужуу тайван байхыг уриалж байна” гэлээ. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “10 сарын 14-ний өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн жолооч Сэлэнгэ аймагт шинжилгээ өгч, сөрөг гарсан тул Энхсаран сувилалд 21 хоног тусгаарлагдсан. Тусгаарлалтын хугацаанд 3 удаа шинжилгээ авахад сөрөг гарсан. Тусгаарлалтын хугацаа дууссан боловч дахин тандалт судалгаагаар шинжилгээ авахад эерэг гарсан. Ингээд ойрын хавьтлын 24 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авч байна. 2 цагийн дараа шинжилгээний хариу гарна. Иргэд амны хаалтаа зүүж, гараа ариутгах хэрэгтэй байна. Халдвар хамгааллын, урьдчилан сэргийлэх дэглэмийг сайтар баримталбал халдвар авахгүй байх боломжтой. Яаралтай тохиолдолд л эмнэлгийн байгууллагаар очно уу” гэлээ.

УОК-ын гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулж байна.

-9 сарын 14-ний өдөр 14 хоногийн гэрийн тусгаарлалтыг цуцалсан. Үүнийг эргэн сэргээх үү?
-Тусгаарлах байрнаас гарсны дараа байнгын тандалт хийдэг. Энэ дагуу шинжилгээ авсан. Жолооч эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Мөн хашаандаа ээж, аавтайгаа амьдардаг. Хүүхдүүд нь 1, 4 настай.

-19 дэх хоногтоо халдвар илэрсэн хүнтэй хамт байсан гэсэн мэдээлэл байна.
-Яг одоогоор тандалт хийж байна. Одоогоор хэзээ хэнээс авсан гэсэн мэдээлэл хараахан тодорхой болоогүй.

-Жолоочийн явсан чиглэл?
-Ерөнхий зураглал гаргасан. Хэн хаанаас гаргасныг нь судална. Бид өнгөрсөн шөнө явсан чиглэл дээр ажиллаж шууд хавьтлуудыг бүгдийг нь тогтоосон. Удахгүй хариу гарна. Шууд хавьтал, ойрын хавьтал, дам хавьтал гэхээр нэлээн олон тоо гарна. Тухайн маршрут дээр байгаа газруудаар явсан хүмүүс аюулгүй байдлын үүднээс шинжилгээ өгсөн нь дээр байх.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “45-60 хоногийн хүнсний нөөцийг бэлтгэсэн тул сандрах хэрэггүй. Иргэд маш тайван байх нь зүйтэй.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …