Дорнод, Баян-Өлгий аймаг хөл хорио тогтоожээ

Дорнод аймгийн Онцгой комисс хуралдаж, энэ сарын 06-ны өдрөөс хойш Улаанбаатар хотоос аймгийн төв, сумдад ирсэн иргэд гэрийн тусгаарлалт, ажиглалтад байж, ханиалгах, хоолой өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл аймгийн Эрүүл мэндийн төвд хандахын анхааруулжээ. Түүнчлэн өнөөдрийн 10.00 цагаас 2020.11.14-ний өглөөний 09.00 цаг хүртэлх хүгацаанд аймгийн төвийн болон сумдын бүх цэцэрлэг, сургууль, Дорнод Их сургууль, Дорнод Политехник коллеж, МСҮТ, өдөр өнжүүлэх, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоож байна.

Аймгийн хэмжээнд үзвэр, урлаг, спортын арга хэмжээ, олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, цахим болон хүүхдийн тоглоомын газрууд, мөн баар, шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар мөн хориглолоо. Харин хүнсний дэлгүүр, зах, худалдааны төвүүд, ресторан кафе, зочид буудлууд халдвар, хамгааллын дэглэм баримтлан хэвийн ажиллах аж.

Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо. Аймгийн төв Чойбалсан хот болон сумын төвүүдээс гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд л аймгийн Онцгой байдлын газрын даргын зөвшөөрлөөр нэвтрэх боломжтой юм байна.

Мөн Баян-Өлгий аймгийн Онцгой комисс өнөөдрийн 08:00 цагаас энэ сарын 13-ны өдрийн 23:00 цаг хүртэл аймгийн нутаг дэвсгэрээс гарах болон орох хөдөлгөөнийг түр хааж байгаагаа мэдэгдлээ.

Мөн энэ сарын 7-ны өдрөөс хойш Баян-Өлгий аймагт агаарын тээвэр, нийтийн тээвэр, хувийн унаагаар ирсэн иргэдээс тандалт судалгаа авахаар болжээ. 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …