МАН-ын Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн хэлтсийн дарга нараа шинээр томилжээ

imagesМАН-ын Удирдах зөвлөл шинэ бүрэлдэхүүнээр өчигдөр анхны хуралдаанаа хийлээ. Шинэ дарга, шинэ генсектэй болж, намын Бага хурал болон Удирдах зөвлөл, Хяналтын ерөнхий хороог шинэчлэн бүрдүүлсэн МАН-ынхан хэлтэс, газрын дарга нарыг ч өөрчлөх нь зүйтэй гэж үзэж, Удирдах зөвлөлийн хурлаар хэлтсийн дарга нарыг шинээр томилсон байна. Одоогоор ямар албан тушаалд хэнийг томилсон нь тодорхойгүй байгаа юм.

Хуралдаанаар мөн намын дотоод бүтэц болон 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэрх Увс аймгийн сонгуулийн тойргийн маргааны талаар хэлэлцжээ. Ардчилсан намаас 2012 оны УИХ-ын сонгуульд Увс аймагт нэр дэвшин өрсөлдсөн Т.Мэндсайхан, Д.Нямхүү нарын асуудлыг Шүүхээс гаргасан шийдвэрт үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрлэх ёстой гэх хүсэлтийг СЕХ-нд хүргүүлсэн. Тиймээс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хуулийн хүрээнд ямар шийдвэрүүд гарсан талаар намын шинэ Удирдах зөвлөл мэдээлэл сонсч, асуудлыг хэрхэх талаараа хэлэлцсэн байна.

эх сурвалж: ньюс.мн

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …