Ж.Батбаясгалан: Гэр бүл, хамт олон, өөрсдийгөө эрсдэлээс хамгаалж, аюулгүй байдлаа хангахыг уриалъя

Коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж, дотоодод батлагдсантай холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комисс, нийслэлийн Онцгой комисс зэрэг холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг тухай бүрд авч, тархалтыг нэмэгдүүлэхгүй байх шийдвэр гаргаж байна. Үүний улмаас нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид цахимаар хуралдан, маргааш товлогдсон ээлжит бус I хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Харин ээлжит бус II хуралдааны товыг баасан гарагт хэвээр үлдээж, цахимаар хуралдуулахаар тогтов.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Дэлхий нийтэд нүүрлээд буй цар тахал дотоодод батлагдан, хүндрэлтэй нөхцөл байдал үүслээ. Шат шатны байгууллага шуурхай арга хэмжээ авч байна. Гэсэн ч хүн бүр дор бүртээ хариуцлагатай байх, зөвлөмж зааврыг ягштал мөрдөх шаардлагатай юм. Гэр бүл, хамт олон, өөрсдийгөө эрсдэлээс хамгаалж, аюулгүй байдлаа хангахыг уриалъя” гэсэн юм.


 Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …