Цагдаа, дотоодын цэргийн 5,000 гаруй алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна

Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдааны шийдвэрээр “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэнтэй холбогдуулан Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид дараах үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тухайлбал,

-Хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиглэлээр хөдөлгөөнт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэх;

-Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр хөл хорио тогтоосон бүсэд орох, гарах тээврийн хэрэгсэл, хүн, мал, амьтны хөдөлгөөнийг хязгаарлах;

-Тусгаарлах байруудад хяналт тавих;

-Үүссэн нөхцөл байдлын талаар ташаа мэдээлэл түгээж олон нийтийг төөрөгдүүлэх үйлдлийг таслан зогсоох, олон нийтийг эмх замбараагүй байдалд турхирах зэрэг гэмт үйлдэл гаргасан иргэдийг хуулийн хүрээнд шалгаж хариуцлага тооцох;

-Ард иргэдэд шаардлага тавьж, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэх чиглэлээр ажиллаж байна.

-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хяналтад байгаа 42 тусгаарлах байр, хяналтын 192 цэг, явган эргүүлийн 1,100 чиглэлд, машинт эргүүлийн 107 чиглэлд, Цагдаа, дотоодын цэрэг, ДХИС сонсогчид нийт 5,000 гаруй алба хаагч 24 цагийн үүрэг гүйцэтгэж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвөөс мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …