Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна

Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж хатуу хөл хорио тогтоосон энэ цаг үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дараах чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна. Нийслэл дүүргүүдэд  24 цагаар Шуурхай штаб ажиллаж байна.

НМХГ-ын газарт удирдах дээд байгууллагаас ирж буй тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт шалгалтаар ажиллаж буй  албан хаагчдаа мэдээ мэдээллээр хангах, тэднээс ирүүлсэн мэдээллийг нэгтгэх, тусгай утсанд иргэдээс ирүүлж санал гомдолд хариулт, зөвлөгөө зөвлөмж өгөх зорилго бүхий  24 цагийн  шуурхай штаб ажиллаж байна.

Ачаа тээшний тээврийн хэрэгсэл /тир/-д хийгдэж буй хяналт:

Гүний хяналтад  Алтанбулаг боомтоос шилжин ирсэн тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл ариутгал хийх, тир автомашины  жолооч нарт эрүүл мэндийн тандалт судалгаа явуулж  байна. Одоогийн байдлаар тусгаарлагдсан жолооч байхгүй, жолоочийн эрүүл мэндийн тандалтаар сэжигтэй тохиолдол илрээгүй. Лабораторийн шинжилгээнд хамруулсан бүтээгдэхүүнээс  эерэг сорьц илрээгүй.

 Хөдөлгөөнт эргүүлийн хяналт:

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид цагдаагийн албан хаагчидтай хамтран  хөдөлгөөнт эргүүлийн хяналт шалгалт хийж байна. Энэ хүрээнд:

• Үйл ажиллагааг түр зогсоосон бүх шатны боловсролын байгууллага, дэн буудал, амралт, жуулчны бааз, хоол үйлдвэрлэл, урлаг, соёл, спорт, шашин, сүм хийдийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч  аж ахуйн нэгж байгууллагад  хяналт шалгалт хийх

• Согтууруулах ундаа түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр, бөөний төв, минимаркет, хайпермаркет, супермаркет зэрэг нийт 3617 аж ахуйн нэгж байгууллагад цагийн хязгаарлалт, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна.

Нийслэлийн авто тээврийн 8 Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны хяналт шалгалт:

 Тусгаарлах байрнуудын халдваргүйжүүлэлт болон халдвар хамгааллын дэглэмд хяналт шалгалт хийж байна.

Иргэн бүр халдвараас урьдчилан сэргийлэх, хувийн ариун цэврийг сайтар сахих нь туйлын чухал бөгөөд амны хаалтаа тогтмол зүүх, гараа сайтар угаах, мэргэжлийн байгууллагын албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхийг уриалж байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …