Улаанбаатарт гацсан орон нутгийн иргэдийг 11-р сарын 18-наас эхлэн хотоос гаргана

УОК, Засгийн газрын хуралдаанаар хатуу хөл хориог дахин 14 хоног буюу 12-р сарын 01ны өдөр хүртэл сунгах шийдвэр гаргасан. Нийслэлд ирж гацан, хотоос гарч чадахгүй байгаа иргэдийн хувьд хотоос гарах асуудал болоод байгаа.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Нөхцөл байдал хүндрэхгүй бол ирэх лхагва гариг буюу 11-р сарын 18-наас эхлэн тусгай, нарийн дэглэмийн хүрээнд иргэдийг хотоос нэг удаа гаргах ажлыг зохион байгуулахаар болсон талаар мэдээлжээ. Тодруулбал, орон нутгаас Улаанбаатар хотод түр хугацаагаар ирж, хөл хорионд орсон иргэдийг буцаах ажлыг зохион байгуулах ажлыг Засгийн газраас хэрэгжүүлэхээр болжээ.

Санал болгох мэдээ

Өв уламжлал, үндэстний дархлаа

Өнөөдөр даяаршлын талаарх зарим ойлголт өөрчлөгдөж эхлээд байна. Даяаршил дунд тэсэж үлдэх гэсэн улс үндэстнүүд …