Энхсаран сувилалаас халдвартай батлагдсан хүний тоо өнөөдөр /2020.11.16/-ийн байдлаар 45-д хүрээд байна. Тэдний олонх нь тус сувилалд тусгарлагдаж байсан иргэд бол бусад нь тус сувилалын ажилтнууд аж. Энэ мэдээллийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан үгүйсгээгүй билээ.
Тухайн сувилал нь нийтийн душтэй байснаас гадна, сувилалын өрөөнд хулгана гүйлддэг зэргээр ариун цэврийн шаардлага хангахгүй байгааг тусгаарлагдаж байгаа иргэд хэлж байна.
Тэгвэл Энхсаран сувилалд тусгаарлагдаж байгаа болон тус сувилалд ажилладаг хүмүүсийг өнөөдөр бүрэн татан авч, Энхсаран сувиллыг хаахаар болжээ. Тус сувилалд өнөөдрийн байдлаар 81 иргэн тусгаарлагдаж байгаа бөгөөд арав гаруй ажилтан ажилладаг байна.