2022 оны өвлөөс дэлхий нийтээрээ энгийн амьдралын хэвшилдээ орно

Дэлхий даяар эдийн засгийн хямрал үүсгэж олон мянган иргэнийг гэрт нь хорьж байгаа коронавируст цар тахлын дэгдэлт ирэх өвөл бүрэн намжиж, бид хэвийн амьдралдаа орно хэмээн вирусийн эсрэг вакцин гарган авч байгаа шинжээч мэдэгджээ.

Тухайлбал энэ сард бүрэн эрхээ авах гэж буй “Pfizer” компанийн вакциныг хамтран гаргаж байгаа BioNTech компанийн үүсгэн байгуулагч Угур Сахин ингэж мэдээлжээ. Тэрбээр BBC агентлагийн сэтгүүлч Андрью Маршовтой ярилцах үедээ

“Хүмүүс вакцинд хамрагдаж эхэлснээр тархалт буурч эхэлнэ. Ингэснээр вирус хумигдана”

гэжээ. АНУ-н хэд хэдэн вакцины туршилт амжилттай явагдаж, заримыг нь ирэх сараас хүмүүст хийж эхлэх гэж байгаа. Их Британи улс гэхэд Pfizer болон BioNTech-ийн вакцинаас 30 сая тунг урьдчилан захиалаад байна. Мөн тус компани энэ сард бүрэн эрхээ авбал, иргэдийг вакцинжуулж эхэлнэ. Түүнчлэн AstraZeneca, Moderna, Johnson & Johnson компаниудын гарган авч байгаа вакцин тун удахгүй хэрэглээнд нэвтрэх тухай холбогдох албаныхан мэдээлжээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …