Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй өрхийн тогийг таслахгүй

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчийг тасралтгүй, найдвартай хүргэх ажлыг 24 цагийн турш гүйцэтгэн ажиллаж байна.

Энэ хугацаанд тус компаниас Эрчим хүчний сайдаас өгсөн чиглэлийн дагуу хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдлээс шалтгаалан түдгэлзүүлэхгүй байх, бүх төрлийн төлбөрт үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, ирсэн дуудлагыг шуурхай барагдуулах арга хэмжээг авч ажиллаж байна.

Эрчим хүчний тасралтгүй, найдвартай байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, цахим сувгууд ашиглан төлбөрөө хугацаанд нь төлөхийг нийт хэрэглэгчдэдээ уриалж байна.

Эх сурвалж: УБЦТС ТӨХК

Санал болгох мэдээ

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг “Эдийн засгийн тусгай бүс” болгон хөгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг …