А.Амбасэлмаа:Нэг хүний гурав дахь давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 16-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийт 1762 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс гурван хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрсэн. Харин 1759 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.

-Аравдугаар 28-нд Токиогоос ирсэн 202 хүн,

-Франкфуртээс ирсэн 85 хүн,

-Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 56 хүн,

-Голомтод ажиллаж байгаа 42 эмч ажилчин, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 25 жолооч, Сэлэнгэ аймагт 133 хүн, Дорнод аймагт 18 хүнд коронавирус илрээгүй.

Сэлэнгэ аймгаар нэвтрэн орж ирсэн ТИР машины хоёр жолоочоос коронавирус илэрлээ. Үлдсэн нэг нь Улаанбаатарт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 80 хүнд шинжилгээ хийснээс нэг хүний гурав дахь давтан шинжилгээнд коронавирус илэрлээ.

Дархан-Уул аймагт 132 хүнд шинжилгээ хийхэд нэг сэжигтэй тохиолдол илэрсэн. Энэ шинжилгээг баталгаажуулахаар ажиллаж байна.

Ховдод 14 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Мөн тандалтын 85 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан17 хүнээс коронавирус илрээгүй.

Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын хоёрдогч хавьтагч 284 хүнд коронавирус илрээгүй.

Монгол Улсад батлагдсан тохиолдол 434 болсноос 328 хүн эдгэрсэн. ХӨСҮТ-д онош батлагдсан 100 хүн эмчлүүлж байна. Мөн ХӨСҮТ-ийн тандалт судалгаа, ажиглалт хяналтад 170 хүн байна” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …