МУИС-ийн удирдлагууд 14 салбар сургуулиа татан буулгахаар шийдвэрлэв

MUis21МУИС-ийн харьяа 14 салбар сургуулийг татан буулгах шийдвэр гарчээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт тус сургуулийн Удирдах зөвлөл хуралдаж, өөрийн бүрэлдэхүүнд багтдаг 14 салбар сургуулиа татан буулгаж, нэгтгэх шийдвэр гаргасан байна.

Сургуулиудаа нэгтгэх болсон гол шалтгаан нь “Салбар сургуулиудаа нэгтгэж, ганц том сургуулиа томруулснаар оюутнуудын хичээл, багшаа сонгох сонголт улам чөлөөтэй, өргөн болно. Тухайлбал, Мэдээлэл, технологийн сургуулийн оюутан математикийн хичээлээ Математик, компьютерийн сургуулийн багшаар заалгах боломж нээгдэнэ. Багш нарын ур чадвар ч сайжирна. Оюутнуудаар өөрийгөө сонгуулахын тулд багш бүр өөрийгөө хөгжүүлж, мэдлэгээ тэлэхэд илүү анхаардаг” болно хэмээн тайлбарлаж байгаа аж. Мөн энэ шинэчлэлт явагдсанаар оюутнуудын сонгосон мэргэжилд ямар ч өөрчлөлт орохгүй гэнэ.

Эл шинэчлэлтийг хийхдээ салбар сургуулиудын төлөөллөөс бүрдсэн 54 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, шинэ бүтэц зохион байгуулалт хийх юм байна.

index

Санал болгох мэдээ

АТГ:Шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн байхгүй

Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх …