Монгол Улсын Их Сургуульд орон нутгаас ирж суралцаж буй оюутнууд 119.mn сайтад хандан судалгаанд яаралтай хамрагдахыг тус сургуулиас мэдээллээ.
Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамны 119.mn цахим хуудаст хандаж дотуур байр болон гадуур байршиж буй оюутнуудыг коронавирусийн шинжилгээнд хамруулах зорилгоор авч буй судалгаанд яаралтай хамрагдах юм байна.
Орон нутгийн харьяалалтай бүх оюутан тус судалгаанд хамрагдах шаардлагатай болохыг МУИС-иас анхаарууллаа.