Чингэлтэй дүүрэг 2629 иргэнийг Ковид-19-ийн шинжилгээнд хамруулаад байна

Нийтийн тээвэр болон зарим банкууд тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Улаан загалмай болон холбогдох байгууллагууд бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийг сахиулан ажиллаж байна.

Иргэдэд үйлчилж байгаа банкны ажилтнуудыг шинжилгээнд хамруулсан. 11 сарын 14-ны өдрөөс хойш шинжилгээний сорьц авах төвүүдээр нийт 2629 иргэнийг Ковид-19-ийн шинжилгээнд хамруулаад байна.

Нийслэл орон нутгийн тусгаарлалтын байрнаас гарсан иргэдийн эрүүл мэндийг 14 хоног гэрээр тусгаарлан ӨЭМТ-ийн хяналтад ажиглах үйл ажиллагааг дахин сэргээсний дагуу гэрийн тусгаарлалтын 14 хоногийн ажиглалтад 34 иргэнийг НЭМГ-аас ирүүлсэн нэрсийн дагуу авч харьяаллын дагуу өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад аваад байна.

НЭМГ-аас мэдээлсний дагуу ковид-19-ийн батлагдсан тохиолдлуудтай дам хавьтал болсон дүүргийн иргэдийг хяналтанд авах, шинжилгээнд бүрэн хамруулах хяналтыг хэрэгжүүлж байна.

Чингэлтэй дүүргийн Гүнт дэх шалган нэвтрүүлэх постод эрүүл мэнд, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын хамтарсан 9 албан хаагч ажиллаж байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …