Гал түймрийг бүрэн унтраалаа

Өнөөдөр /2020.11.24/ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн хашаанд баригдаж байгаа  барилгын В1 давхарт гал гарсан дуудлага 10:48 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн очиход зоорийн давхарын үзелийн өрөөнд дулааны шугамын дулаалга шатаж байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраалаа.

Барилгын 3 давхарт байсан 2 иргэн иргэнийг утаажилтын бүсээс гаргаж аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …