Нүүрс тээврийн жолоочдыг PCR шинжилгээнд хамруулж байна

Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт, хилийн хяналтын бүсэд коронавируст халдвараас сэргийлж ногоон бүс байгуулахад Эрүүл мэндийн яам холбогдох арга хэмжээг зохион байгуулж УУХҮЯ, ЗТЯ, ЗӨСҮТ, АТҮТ, МХЕГ, Өмнөговь аймгийн онцгой комисстой хамтран ажиллаж байна. 

Явуулын лаборатори, шинжилгээний 6 баг хилийн бүсэд ажиллаж эхний ээлжинд 1000 гаруй нүүрс тээврийн жолоочийг PCR шинжилгээнд хамруулаад байна.

Цаашид бүх жолоочийг шинжилгээнд бүрэн хамруулахаар ажиллаж байна. Нүүрс тээврийн жолоочдыг шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, амны хаалтаа тогтмол зүүж, гараа угаах, зай барихыг уриалж байна.

Санал болгох мэдээ

НИЙСЛЭЛ, АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН АЖЛЫГ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЖ, ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АЧААГ ХЭРХЭН ХӨНГӨЛСНӨӨР ДҮГНЭНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026–2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс шуурхай …