Шуурхай: Архангай аймагт коронавирусийн хоёр тохиолдол батлагдаж тэг зогсолт хийлээ

Архангай аймгийн Батцэнгэл суманд коронавирусын халдварын хоёр тохиолдол батлагдлаа. Тодруулбал хоёр иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Аймгийн Онцгой комисс нэн яаралтай хариу арга хэмжээг авч, тандалт судалгааг хийн ажиллаж байна.

“Ковид-19” халдвараар батлагдсан тохиолдлын ойрын хавьтагч энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос хүнс тээвэрлэлтийн машинд дайгдаж Архангай аймагт очсон гэх мэдээлэл байна.

Батлагдсан хоёр тохиолдол аав хүү хоёр аж.  Үүнтэй холбоотойгоор 12 дугаар сарын 01-ний 18:00 цаг хүртэл Архангай аймгийн Батцэнгэл, Ихтамир суманд хатуу хөл хорио буюу ТЭГ зогсолт хийж байна. Ихтамир сумын хувьд батлагдсан тохиолдлын 1-р хавьтагч болох 3 иргэн байгааг тандалт судалгаагаар тогтоосон. Тэдгээр иргэдийн хариу түргэвчилсэн оношлуураар сөрөг гарсан. PCR шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Бусад сумын хувьд хөл хорионы дэглэм хэвээр үргэлжилж байгааг аймгийн онцгой байдлын газраас мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …