НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүнээр Д.Гэрэл сонгогдлоо

Нью-Йорк хотноо 11 дүгээр сарын 30-ны өдөр болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын оролцогч талуудын 13 дугаар бага хурлын үеэр болсон НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо (Committee on the Rights of Persons with Disabilities)-ны 2021-2024 оны гишүүний сонгуулиар “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Гэрэл гишүүнээр сонгогдлоо.

Монгол Улс анх удаа энэхүү сонгуульд Д.Гэрэлийн нэрийг дэвшүүлсэн бөгөөд 9 суудлын төлөө 27 улсын нэр дэвшигчид өрсөлдөж, манай улс НҮБ-ын гишүүн 93 улсын дэмжлэгтэйгээр ийнхүү хорооны гишүүнээр сонгогдлоо.

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг хянах үүрэгтэй бөгөөд 18 гишүүнтэй, гишүүд нь 4 жилийн хугацаатайгаар сонгогдон ажилладаг. Хорооны гишүүд нь хараат бус, алагчлах үзэлгүй, өндөр ёс суртахуунтай, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн байх зэрэг зарчмыг баримтлан ажилладаг.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …