Д.Сумъяабазар амиа бодсон уу, иргэдээ хамгаалсан уу


Хөл хорионы үеэр хамгийн сэжиг бүхий аюултай хүний нэг бол Хотын дарга Д.Сумъяабазар юм. Зурагтаар л харахад гэр хороолол, цахилгаан станц, “Таван толгой түлш”, автобус, автотээвийн товчоо, эмнэлэг, зах, хурал зөвлөгөөн гээд хамгийн их хүн цугларсан газар таваргаж байгаа харагддаг. Тийм учраас халдвар тээгч, тараагч болох магадлал өндөр л дөө. Өндөр хөгжилтэй орнуудын цар тахлаас харж байхад хотын дарга, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдууд коронавирусийн халдвар байдаг юм. Амиа бодсон бол эдгээр нөхөд энэ тэрүүгээр таваргаад явахгүй л байсан болов уу.Тэр утгаараа Хотын дарга Д.Сумъяабазар өрөөндөө орох, гарахад хүний биеийн дулааны халуун үздэг аппарат тавьсан юм байна. Уг нь бол Япон, Солонгос зэрэг улсад хил гаалиар орж гарахад байдаг эд л дээ. Бие засах өрөөнд гарын хатаагуур байдагтай л адил зүйл юм. Үүнийг манай нөхдүүд шүүмжлээд сүйд болов. Хотын дарга Д.Сумъяабазар “Коронавирусээс ганцаараа амьд үлдэх нь” гээд бичиж гарчээ. Улсын мөнгөөр авсандаа гэж хардаад үзэв. Монголын ихэнхи компаниуд яг ийм халуун хэмжигч аваад тавьчихсан байна лээ. Энэ бол хамт олноо бодсон эрүүл үзэгдэл юм. Уг нь Д.Сумъяабазар бус улс өөрийн мөнгөөр ийм аппарат аваад олон хүн холхидог газар тавьчих хэрэгтэй. Нөгөөтэйгүүр ажилгүй, албан тушаалгүй, орлогогүй, авлигагүй болсондоо хорссон нөхөд л нэг нэгнээ их муулж, дарга нартаа харагдана. Уурлаж бухимдаад яахав дээ, дараагийн сонгуульдаа сайн бэлдвэл ажилтай, албан тушаалтай болдог тогтолцоотой гэдгээ л ойлгочих. Цар тахлын хөл хориотой үед өөрөө өөрийгөө хамгаалж гэмээнэ бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалд хариуцлагатай хандаж байгаа хэрэг юм. Гэр бүлийн гишүүнийг чинь аюулгүй орчинд оруулаад гаргалаа гэж ойлго. Цаашдаа гар буу тулгуулж байгаа мэт халуун үздэг аппаратаа болиод бүгд ийм 2-5 метр автомат төхөөрөмжтэй болох цаг болжээ. Бурханы сургаальд өөрөө өөрийнхөө аврал гэдэг шүү дээ. Тийм учраас ийм төхөөрөмж тавьсан Д.Сумъяабазараас болгоомжлох, хэрэггүй болж байгаа юм.

Эх сурвалж: Б.Жаргалсайхан

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …