“Тиффани Мед” эмнэлэг, Монголын Гимнастикийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг өнөөдөр/2020.12.02/ Монголын Гимнастикийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Санамж бичигт Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлгийн Ерөнхий эмч Б.Цолмонсүрэн, Монголын Гимнастикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат нар гарын үсэг зурлаа.

Монголын Гимнастикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат “Гимнастикийн тамирчид Барокамер аппаратад ОХУ-д тэмцээн уралдаанд оролцохдоо ордог байсан бол одоо Монгол улсдаа энэхүү эмчилгээнд орох болсондоо таатай байна”гэдгээ илэрхийллээ.

Санамж бичгийн хүрээнд:

-Спортын бэртэл гэмтэл, сэргээн засах эмчилгээ, дархлаажуулалтыг дэмжих зорилтуудыг онцлон тусгажээ.

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг нь ариутгал халваргүйтгэлийн дэглэмээ чанд сахин үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Тус эмнэлэг үйлчлүүлэгчдийнхээ үйлчлүүлэх цагийг хоёр цагийн зайтай утсаар авч буй бөгөөд үйлчлүүлэгч бүрийн эмчилгээг тус тусад нь нэг өрөөнд хийж эмчилгээ бүрийн араас ариутгал хийгдэн  30-60 минутын дараа үйлчлүүлэгчээ хүлээн авч эмчилгээ үзүүлж байгаа юм.

Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг нь Монгол анагаах ухаан, Дорнын анагаах ухааны мэргэжлийн дөрвөн эмч , бариа заслын найман сувилагчтай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эмчилгээндээ уламжлалт анагаах ухааны зүү төөнүүр,бариа засал, хануур шивүүр засал, рашаан эмчилгээ,шавар эмчилгээ, тан эмчилгээ болон дэлхий дахинд дэлгэрч буй хүний биеийн хүчил шүлт тэнцвэржүүлэгч био цахилгаан эмчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …