УОК-оос өнжмөл өвсийг шинэ гарсан өвстэй холиод малчдад үнэгүй өгөх шийдвэр гаргасан

Бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, малын тэжээл, өвсийг НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Өвс, тэжээлийг малчдад зээлээр өгөх боломжтой юу. 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Гадаад зах зээл дээр өвс, тэжээлийн үнэ өсөөд байна. Гэтэл бидэнд дутагдалтай. Бид үнийн өсөлт, дутагдалаас сэргийлж энэ арга хэмжээг авч байгаа. 

Жишээ нь, ОХУ-д ирэх хоёрдугаар сараас улаанбуудайнд квот тогтоох гэж байна. Оросод улаанбуудайн үнэ нэмэгдэнэ. Энэ эрсдлээс өрсөж арга хэмжээг авч байгаа юм. 

УОК-оос өнжмөл өвсийг шинэ гарсан өвстэй холиод малчдад үнэгүй өгөх шийдвэр гарсан. Аймгийн Засаг дарга нартай цахимаар хуралдахдаа энэ шийдвэрээ танилцуулсан. 

Өвс тэжээлийн зээлээр авах боломж нь ААН-үүдэд байгаа. Малчид, ААН-үүд хоорондоо тохиролцоод явах боломжтой. 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …