“Хүүхэд хамгааллын үйлчилгээн дэх нийгмийн ажлын мэргэжлийн удирдлага” сэдэвт сургалт зохион байгууллаа

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын даргын А/230 тоот тушаалаар “Хүүхэд хамгааллын үйлчилгээн дэх нийгмийн ажлын мэргэжлийн удирдлага” сэдэвт 5 өдрийн сургалтыг 11 сарын 9-нөөс эхлэн салбарын хэмжээнд анх удаа зохион байгуулж байна. Сургалтыг МУБИС, МУИС-ийн Нийгмийн ажлын аргазүйн тэнхимийн ахлах багш нар нийгмийн ажлын мэргэжлийн удирдлагын талаарх хамгийн сүүлийн арга зүй, кейс менежментийн үйлчилгээний нотолгоонд суурилсан мэдлэг, ур чадвар олгох сургалтыг удирдан чиглүүлж байна.

Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтнүүд кэйс менежментийн хариу үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах чадамжтай,  мэргэжлийн удирдагч буюу супервайзерууд бэлтгэгдэн гарах юм. Энэ нь цаашдаа хүүхэд хамгааллын кейс менежментийн үйлчилгээний чанар, үр өгөөжийг сайжруулахад ихээхэн нөлөө үзүүлнэ.

Сургалтад хамрагдсан хүүхэд хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах мэргэжилтнүүд цаашид орон нутагтаа нийгмийн ажилтан, хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэгчийг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар ханган ажиллана.

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …