Япон Улсын Цагаачлалын алба коронавирусийн улмаас эх орондоо буцахад хүндрэлтэй буй гадаадын иргэдэд цагийн ажил эрхлэх зөвшөөрөл олгож эхлэв.
Тодруулбал коронавирусийн халдварын тархалтын улмаас хилийн зорчих хөдөлгөөн хязгаарлагдаж, агаарын тээврийн нислэг цөөрсөн зэрэг нөхцөл байдлын улмаас эх орондоо буцах боломжгүй болсон гадаад иргэдийн ахуй, амьжиргааг дэмжих зорилгоор Япон Улсын Цагаачлалын агентлагаас аялал жуулчлал, бизнесийн ангиллын богино хугацааны визтэй гадаадын иргэдэд цагийн ажил эрхлэх түр хугацааны зөвшөөрлийг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс олгож эхлэв.
Ийнхүү цагийн ажил эрхлэх хүсэлтэй аялал жуулчлал, бизнесийн ангиллын богино хугацааны визтэй гадаадын иргэд өөрийн оршин суугаа бүс нутаг дахь Цагаачлалын агентлагийн салбарт өргөдөл, хүсэлтээ гаргах шаардлагатай аж.
Япон Улсад өнөөгийн байдлаар богино хугацааны виз бүхий 21 мянга гаруй гадаад иргэн байгаа юм