Давхардсан тоогоор 1787 тээврийн хэрэгслийг ариутгаж, халдваргүйжүүлэлт хийжээ

Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Харин үл хязгаарлалтад багтсан 13 аж ахуй нэгжийн ажилчид нийтийн тээврийн хэрэгслээр 06:00-22:00 цагийн хооронд энгийн горимоор зорчиж байгаа.  Өчигдрийн байдлаар 94 чиглэлд 848 тээврийн хэрэгслээр 163067 хүн зорчжээ. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобуснуудын ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөр бүр 06:00-10:00 цагийн хооронд рейс бүрт эцсийн 19, дундын 10 зогсоол дээр тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд хийж байна.

Давхардсан тоогоор 1787 тээврийн хэрэгслийг ариутгаж, халдваргүйжүүлэлт хийжээ. Мөн Багануур дүүргийн буухиа үйлчилгээнд хоёр тээврийн хэрэгслээр 137 зорчигч зорчсон байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …