Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд /2020.12.05/ 94 чиглэлд 19 аж ахуйн нэгж байгууллагын 623 тээврийн хэрэгсэл гарчээ. Нийт 4072 рейс гуйцэтгэж, 139923 зорчигч тээвэрлэсэн байна. Мөн Багануур~Улаанбаатар чиглэлийн буухиа уйлчилгээнд хоёр тээврийн хэрэгсэл ажиллаж, 152 зорчигч тээвэрлэлээ.
Харин өчигдөр /2020.12.06/ нийтийн тээврийн үйлчилгээ 07:00 цагаас эхэлсэн бөгөөд 94 чиглэлд 623 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний замын хөдөлгөөний аюулгүй байдал болон зорчигчдод авто тээврийн хяналтын байцаагчид хяналт тавин ажиллаж байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл

