Улаанбаатар хотод 32, Сэлэнгэ аймагт 2 тохиолдол шинээр илэрлээ

2020.12.06-ны өдрөөс хойших 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, орон нутгийн 2 авто лаборатори болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн салбар лабораторид нийт 23.341 хүнд шинжилгээ хийхэд 38 хүнээс “Ковид-19” халдвар илэрсэн байна.

Тухайлбал Улаанбаатар хотод 32, Сэлэнгэ аймагт 2, Орхон аймагт 1, Дорноговь аймагт 3 тохиолдол шинээр илэрчээ.

Монгол Улсад “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 887 боллоо.

Нийслэл болон зургаан аймагт голомтлон гарсан багц халдварын тохиолдол 439 байна.

МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:

• Улаанбаатар -128

• Сэлэнгэ -203

• Дархан-Уул -45

• Дорноговь -31

• Орхон -25

• Говьсүмбэр -4

• Архангай -3

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:

• Баянгол дүүрэг -32

• Баянзүрх дүүрэг -25

• Чингэлтэй дүүрэг -8

• Сүхбаатар дүүрэг -26

• Сонгинохайрхан дүүрэг -18

• Хан-Уул дүүрэг -18

• Багануур дүүрэг -1

БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ, ХОРООГООР:

• Баянгол – 1, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 15, 18-р хороо

• Баянзүрх – 4, 8, 9, 10, 14, 22-р хороо

• Сүхбаатар – 1, 7, 11, 12, 13, 16, 17, 18, 19-р хороо

• Сонгинохайрхан – 1, 7, 13, 16, 19, 20, 29, 30-р хороо

• Хан-Уул – 4, 10, 16, 21-р хороо

• Чингэлтэй – 6, 7, 13, 16, 19-р хороо

• Багануур – 4-р хороо

Өнөөдрийн байдлаар “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол болох 494 хүн ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд 2, хүнд 5, хүндэвтэр 71, хөнгөн 416 байна.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …