Монгол хонины мах Хайнаньд хүрлээ

Монгол улсаас Хятад улсад хандивласан хонины махыг түгээх ажлыг БНХАУ-ын Худалдааны яамнаас хийж байна. “Монголоос хандивласан хонь” гэсэн шошго бүхий 308 хайрцагт савласан хонины махыг энэ сарын 7-ны өдөр Хайнань мужийн Хайөкү хотын эмнэлгийн 865 эмч ажилтанд гардуулжээ. Эдгээр эмч сувилагч нар Үханьд туслах багт ажилласан мэргэжилтнүүд билээ.

Хонины махыг тахлын үеэр Үханьд очиж ажилласан Хятадын өнцөг булан бүрийн эмч нарт өөрийнх нь нэр дээр савлан илгээж байгаа юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д энэ оны хоёрдугаар сард буюу “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах чухал цаг үед айлчилж, тусламж дэмжлэг үзүүлэх үүднээс 30 мянган хонь бэлэглэсэн юм.

С.Бүрэнбаяр | Эх сурвалж:CCTV.com

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …