Шударга өрсөлдөөн,хэрэглэгчийн төлөө газраас барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд /ломбардуудад/ дараах захирамжийг хүргүүлжээ.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчээс зээл авсан иргэний зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд:
1. Зээлийн барьцаанд байгаа үнэт эдлэл болон бусад эд хөрөнгийг зээлдэгч хүлээн зөвшөөрснөөс бусад тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор худалдан борлуулахгүй байх
2. Зээлдэгч иргэнд зээлийн гэрээний хугацааг сунгах эсхүл зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, барьцаанд байгаа эд хөрөнгөө эргүүлэн авах боломж олгож ажиллахыг зөвлөж байна гэв.