Энхсаран тусгаарлах байранд халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж, халдвар тарсан шиг нөхцөл байдал ХӨСҮТ-д бий болсон уу?
ХӨСҮТ доторх эмч, ажилтнууд өндөр эрсдэл дунд байсан ч гэр орон руу нь буцааж байсан нь ар гэртээ халдвар тээн очих, хамт ажиллагсад нь халдварлах шалтгаан болжээ.
ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасгийн эмч коронавирусийн халдвар авч, эмчлэгдэж байна. Уг мэдээлэл тухай ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, ЭМЯ-ны Нарангэрэл, ХӨСҮТ-ийн тандалт судалгааны дарга А.Амбасэлмээ нар өгсөн. Тухайн эмчээс гадна, түүнтэй хамт тус тасагт ажилладаг сувилагчийн шинжилгээнд хамруулж, эхний байдлаар онош үгүйсгэгдсэн боловч 4 хоногийн дараа батлагджээ.
Мөн халдвар илэрсэн ариутгагч нартай нэгдүгээр хавьтал болсон лаборантыг тусгаарлалгүй дөрөв хоног явуулсны дараа тухайн ажилтны бие сульдаж, шинж тэмдгүүд илэрчээ.
ХӨСҮТ-ийн шинжилгээний баг гэрт нь очиж шинжилгээ авч хариу батлагдсан байна. ХӨСҮТ дотор ийнхүү замбаарагүй байдал үүссэн учир ХӨСҮТ-ийг бүхэлд нь тусгаарлалтад авсан бөгөөд одоогоор ХӨСҮТ-ийн бүх тасгийг хаачихсан байна.