УИХ-ын баасан гаригийн хуралдаанд Т.Доржханд “Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүн залуу хүмүүс байгаа. Тухайлбал Данийн Засгийн газрын гишүүд бүгд 35-аас доош настай. Тэд маш амжилттай удирдаж байгаа. Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй юу? Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж дэвших эрхгүй биз дээ. Үндсэн хуулийг яагаад зургаан жил болгосон бэ гэвэл дарангуйлагчийг бий болгохгүй гэж тэгсэн. Дэлхийгээр дүүрэн бие биенийгээ барьж хорьсон жишээ бий. Бид зөв хүнээ нэр дэвшүүлэх эрхээ эдэлмээр байна. Ерөнхийлөгч 55-аас дээш насны хүнийг дэвшүүлэх хүсэлтэй байна гэдэг. Гэтэл та нар хэлэлцэж байгаад 50-аас дээш болоод явчихсан. Тодорхой хүмүүст зориулж ийм зохицуулалт хийхээ болих хэрэгтэй.
Монгол хүмүүс ардчиллаа хамгаалмаар байна. Ирэх зургаан жил Монгол Улсыг удирдах төрийн тэргүүн нь хамгийн сайн гадаад худалдааны эксперт л байх ёстой. Тийм хүнээ сонгон шалгаруулах чиглэл рүү хуулийн төслийн бичилтээ түлхүү хиймээр байна.
Монголд ардчилсан сонгууль гэж байхгүй. Шүүгч нар бүхэл бүтэн хуулийг нүдээ аньж байгаад өөрчилж байна. Нэг удаа Ерөнхийлөгч байсан хоёр дахь удаагаа сонгогдох эрхтэй юу? Үүнийг хуульд хэр тодруулж өгсөн бэ? Би бол байхгүй гэж бодож байна. Зарим нь 2024 оноос эхлэх олон заалт байгаа. Нэг жилийн өмнө сонгуулийн хуулийг өөрчлөх үндсэн заалт бий. Гэтэл бид нар сонгууль дөхөхөөр хуулиа өөрчилдөг” гэв.