Ч.Хүрэлбаатар: Одоогоор вакцины талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна. Энэ үеэр коронавирусийн эсрэг вакцины талаарх сэтгүүлчийн асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

Тэрбээр “Ерөнхий сайдын захирамжаар гарсан ажлын хэсэг гурван чиглэлийн дагуу ажиллаж байна. Олон улсын банк, санхүүгийн байгууллагатай гэрээ, хэлцэл хийж, түнш орнуудтай хамтарч ажиллаж байгаа. Түүнчлэн вакцин үйлдвэрлэгч компаниудтай яриа хэлцэл хийж байна. Одоогоор ямар вакцин, хаанаас авах талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. 2020-2021 оны төсөвт вакцин авахад зориулж 51 тэрбумыг төгрөгийг төсөвлөсөн. Эрүүл мэндийн сангийн эрсдэлийн сангаас гаргах боломж байгаа ч түүндээ гар хүрэхгүй байхыг эрмэлзэж байна” гэлээ

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …