Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн

2020 оны 12 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 27-32 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар 6-11 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 18-20 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ХОТ ОРЧМООР:  Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 21-23 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи  баруунаас секундэд 3-8 метр. 21-23 хэм хүйтэн байна.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …