Төв аймгийн багш нар хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хувийг эцэг ,эх хариуцдаг байх хэрэгтэй гэв

Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг Төв аймгийн 28 сум, аймгийн төвийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, Боловсрол, соёл, урлагийн газар зэрэг 31 цэгээс 300 гаруй багш, удирдах ажилтнуудын дунд үргэлжиллээ.

Цэцэрлэг болон бага ангийн багшийг бэлтгэхдээ бага насны хүүхдийн асаргаа сувилгаа, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр сурган бэлтгэх, цэцэрлэгийг ээлжийн багштай, бага ангийг туслах багштай болгох, өвлийн ид хүйтэн үед цахим болон танхимын сургалтыг хослуулах, бүс дундын 12 жилийн сургуультай байх, сургууль завсардсан хүүхдэд боловсрол нөхөн олгох асуудлыг хөндөж байв.

Мөн хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хувийг эцэг, эх хариуцдаг байх, унших бичгийн болон мэргэжил сонголтын хичээлийг нэмэх, багшийн нийгмийн асуудлыг сайжруулах талаар тус тус санал хэллээ. 

Хуулийн төслийг боловсруулахад салбарынхнаа сонсож, саналыг нь тусгаж байгаад багш нар баяртай байлаа.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …